БОРОО ИХЭЭР ОРСНООС БОЛЖ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖИЛ УДААШИРЧ БАЙНА

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр дүүрэгт хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанд нь чанартай гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах үүрэг чиглэл өгсөн. Үүний хүрээнд Засаг даргын орлогч Б.Балжинням 2-р хороонд баригдаж байгаа 100 ортой цэцэрлэгийн барилгын ажилтай танилцлаа. Тус барилгын ажлын явц 80 хувьтай ба өдөр бүрийн борооноос шалтгаалан дээврийн ажил удаашралттай байгааг гүйцэтгэгч компанийн зүгээс хэлж байна. Одоогоор барилгын дотор заслын ажил хийгдэж байгаа ба 10 сарын 01-ний өдөр хүлээлгэж өгөхөөр төлөвлөж ажиллаж байна.Мөн Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага Багануур орон нутгийн хөтөлбөрийн 100 хувийн санхүүжилтээр 5-р хорооны 30 өрхийн 25 ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэж байгаа ба “Багануур Ус” ААТҮГ гүйцэтгэгчээр ажиллаж ажлын явц өнөөдрийн байдлаар 60 хувьтай байна.

About Багануур дүүрэг ЗДТГ

Comments are closed.