2020 оны 09 сарын 16 өдөр Дугаар А-314 Улаанбаатар хот
Хөрөнгө гаргаж дэмжлэг
үзүүлэх тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 32 дугаар зүйлийн 32.1.1, 32.1.3, 32.1.6, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2 дахь заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9/36 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Дүүрэгт 2020 оны 07 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд усархаг бороо /64,4 мм тундас/ үргэлжлэн орж байгалийн аюулт үзэгдлийн түвшингээс 49,4 мм-ээр давж эд материалын хохирол учирсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хурлын шийдвэрийн дагуу дэмжлэг үзүүлсүгэй.
2.Байгалийн аюулт үзэгдэлд өртөж эд материалын хохирол учирсан иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хохиролд шаардагдах 4,721,070 /Дөрвөн сая долоон зуун хорин нэгэн мянга дал/ төгрөгийг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын тамгын газар /П.Баттүшиг/-т зөвшөөрсүгэй.
3.Тусламж дэмжлэг үзүүлэхэд шаардагдах хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Н.Оюунцэцэг/-т, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /Б.Балжинням/-д тус тус үүрэг болгосугай.
ЗАСАГ ДАРГА С.ДАВААСҮРЭН
Хохирол нөхөн төлөхөд олгох дэмжлэг
№ | Аж ахуйн нэгж, байгууллага, иргэний нэр | Хаяг, байршил | Дэмжлэгийн хэмжээ /төгрөг/ |
1 | Ш.Оюунбат | 5-р хороо, Нарангийн 6-р гудамж 9 тоот | 2.009.000 |
2 | Б.Хишигсүрэн | 4-р хороо, Байдлаг 14-р гудамж 8 тоот | 500.000 |
3 | З.Балжинням | 4-р хороо, Байдлаг 20-р гудамж 10 тоот | 500.000 |
4 | Н.Гантулга | 4-р хороо, Байдлаг 14-р гудамж 01 тоот | 500.000 |
5 | Б.Бат-Очир | 4-р хороо, Байдлаг 14-р гудамж 04 тоот | 500.000 |
6 | 241 дүгээр цэцэрлэг | 5-р хороо, Нарийн хэсэг | 500.000 |
7 | Багануур-Ус ААТҮГ | Бага гүн 7-1 тоот, Жаргалантын 8-10 тоотын бохир соруулсан | 212.071 |
Нийт дүн | 4.721.071 |