Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй тариаланч, иргэдтэй уулзалт зохион байгуулж ЗДТГ, МХХ-ээс зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.
Хүнсний ногоог Мэргэжлийн хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулан, худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг ЗДТГ-тай байгуулан, үйл ажиллагаанд нь МХХ, Цагдаагийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна. 2020.08.28-ны байдлаар үзэсгэлэн худалдаанд нийт 10 иргэн оролцож байна. Намрын ногооны үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд 2020.08.27-нд НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, ЗДТГ хамтран хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ хийгээгүй, жимс худалдаалж байсан зөрчил илэрсэнийг зөвлөмж өгч ажиллалаа.