Үүний дагуу 2020 оны 08-р сарын 24-ний өдөр ИТХ-ын Төлөөлөгч Д.Шинэбаяр ахлагчтай гуравдугаар ажлын хэсэг 132, 194, 241-р цэцэрлэг Насан туршийн боловсролын төв, Оюуны эрин цогцолбор сургууль, Усан спорт боулингийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.
Ажлын хэсгийн зүгээс хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, суралцагч хүүхдүүдийн хамран сургах тойргийн мэдээлэл, сургалтын орчин нөхцөл хэрхэн хангагдсан талаар мэдээлэл авч, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахаар боллоо.