АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 2020 ОНЫ ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД БАГАНУУР ДҮҮРЭГТ 3 НАМ ОРОЛЦОНО.
Багануур дүүргийн Сонгуулийн хорооны хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн намуудын баримт бичгийг Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт заасны дагуу нягтлан шалгаж, хуульд заасан шаардлагыг хангасан эсэх дүгнэлтийг хэлэлцэн, 3 намыг сонгуульд оролцуулахаар бүртгэн шийдвэрээ гаргалаа.
2020 оны 8 дугаар сарын 19-нд сонгуульд оролцохоор бүртгэсэн тухай сонгуулийн хорооны 02 тоот тогтоолыг намуудад гардуулан өглөө.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуульд Багануур дүүрэгт:
1. Монгол Ардын Нам
2. Ардчилсан Нам
3. Монгол Ардын Хувьсгалт Нам тус тус оролцоно.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолоор Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал авах өдөр 2020 оны 10 дугаар сарын 15-нд болно.