БАГАНУУРЧУУД ЦУС ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЛЭЭ

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн алсын явуул өнөөдөр манай дүүрэгт ажиллаж байна. Тус төв нь Монгол улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг ханган ажилладаг бөгөөд ШШГЕГ-ын харьяа 427-р нээлттэй, хаалттай хорих ангийн санаачлагаар дүүргийн ЗДТГ, Улаан загалмайн хороо, Цусны салбар төвтэй хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байгаа юм.

Бусдын амь насыг аврахын төлөө байгууллагуудын ажилтан, албан хаагчид сайн дураар оролцож нийт 120 нэгжийн цус цуглуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаа 13 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд иргэд сайн дураараа цусаа бэлэглэх боломжтой юм.Иргэний үүргээ биелүүлэн, сайн дураа цусаа өгч байгаа донорууддаа талархал илэрхийлье.

Comments are closed.