86-Р БАЙР ХҮРТЭЛХ 250М ТУСЛАХ АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА.

Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар Гэрэл худалдааны төвөөс 86-р байр хүртэлх 250м туслах авто замын ажил энэ оны 06 дугаар сард эхэлсэн бөгөөд 07 дугаар сард хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулагдсан. Гүйцэтгэгч Борхойн зам ХХКомпаний зүгээс цаг агаарын нөхцөл байдал бороо ихээр орж буйтай холбогдуулан гэрээг сунгах хүсэлтийг хүргүүлж энэ оны 08 дугаар сард хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Одоогоор ажил гүйцэтгэл хэвийн явагдаж байгаа бөгөөд ажлын явц 80%-тай байна. Дүүргийн Засаг даргын зүгээс замын ажлыг хугацаанд нь хүлээлгэж өгөх замын чанар стандартад хяналт тавин ажиллахыг Багануур хотын захирагчийн ажлын албанд үүрэг болголоо.

About Багануур дүүрэг ЗДТГ

Comments are closed.