БАГАНУУР ДҮҮРГИЙН 2020-2021 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ 60%-ТАЙ БАЙНА

Өнгөрөгч 07 дугаар сарын 29-ний өдөр Дүүргийн Засаг даргын удирдлагын зөвлөлийн хурал хуралдаж хуралдаанаар 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцсэн бөгөөд мэргэжлийн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлыг нь сонсож, дэд бүтцийн байгууллагуудад их урсгал засварын ажлыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэх, ажлын уялдаа холбоог сайжруулах чиглэлээр үүрэг чиглэл өглөө. Өгч буй үүрэг чиглэлийн биелэлтийг ханган ажиллаж 2020 оны 09 дүгээр сарын удирдлагын зөвлөлийн хурлаар танилцуулан ажиллахыг Дэд бүтэц үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэст үүрэг болгоод байна.

About Багануур дүүрэг ЗДТГ

Comments are closed.