ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2020 оны 07 сарын 24-25-ны өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай хуралдаан зохион байгуулж холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Мэргэжлийн байгууллагын өгсөн мэдээллээр хур тунадасны хэмжээ аюулын төвшнөөс 23.3 мм давсан байна. Дүүргийн 1, 4-р хорооны далан хальсныг мэргэжлийн байгууллагууд хамтран засварлах ажил явагдаж байна.
Цаашид 26, 27-ний өдрүүдэд хур тунадас орох төлөвтэй байгаа тул аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэд үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

About Багануур дүүрэг ЗДТГ

Comments are closed.