ШИНЭ УРГАЦЫН ХҮНСНИЙ НОГООНЫ ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР ДҮҮРГИЙН ТАРИАЛАНЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг нар ногоочдын хүсэлтийн дагуу өнөөдөр хүнсний ногоо тариалагч, худалдаалагч нартай уулзаж санал солилцлоо. Уулзалтанд НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ, ЗДТГ-ын ДБҮҮХ, “Хишиг-Уул” ХК, “Со Саку” ХХК-ний төлөөлөл, мөн ногоочид оролцлоо.

Дэлхий нийтэд тархаад байгаа шинэ коронавирусийн /COVID-19/ халдвар Монгол Улсад бүртгэгдсэнтэй холбогдуулан хүн амыг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, дүүргийн иргэдэд шинэ ургацын чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй ногоог нийлүүлэх зорилгоор дүүргийн тариаланчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу “Шинэ ургац-намрын ногооны худалдаа”-г 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд “Хишиг-уул” ХК-ий Хэрлэн хүнсний захад зохион байгуулахаар боллоо. 

Холбогдох мэргэжлийн байгууллагууд зөвлөмж зөвлөгөөг өглөө.

About Багануур дүүрэг ЗДТГ

Comments are closed.