БАЯР НААДМЫН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААНД ТӨВ АЙМГИЙН БАЯНДЭЛГЭР СУМЫН ХАРЬЯАТ АЙМГИЙН ХАРЦАГА Ч.МӨНХ БАТ 7 ДАВЖ ТҮРҮҮЛЖ АЙМГИЙН АРСЛАН ЦОЛ ХҮРТЛЭЭ


Дүүргийн 40 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 бөх зодоглосноос Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат АЙМГИЙН ХАРЦАГА Ч.МӨНХ БАТ 7 давж түрүүлж АЙМГИЙН АРСЛАН ЦОЛ, Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат СУМЫН ЗААН М.САНЖМЯТАВ 6 даван үзүүрлэж АЙМГИЙН ЗААН ЦОЛ, их шөвгийн дөрөвт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат СУМЫН ЗААН Ү.БАТСАЙХАН 5 давж АЙМГИЙН НАЧИН ЦОЛ, Увс аймгийн Хяргас сумын харьяат Увс нуур дэвжээний бөх СУМЫН ЗААН Ц.БИЛЭГ САЙХАН 5 давж АЙМГИЙН НАЧИН ЦОЛЫГ тус бүр хүртлээ.

Хурдан морьдын СОЁОЛОН насанд 42 морь уралдсанаас Н.Мөнхбаатарын ХАР түрүүлж, Аман хүзүүнд М.Цагаанбаатарын хээр, айргийн гуравт Э.Мөнгөншагайн ХАЛТАР, айргийн дөрөвт Д.Цолмонгийн БОР, айргийн тавд А.Алтангадасын ЦАВЬДАР ХАЛЗАН
ХЯЗААЛАН насны уралдаанд 58 хурдан хүлэг уралдсанаас 6Лхагвасүрэнгийн ЗЭЭРД, түрүүлж Аман хүзүүнд Ц.Хадбаатарын ХОНГОР, айргийн гуравт М.Цагаанбаатарын ХЭЭР, айргийн дөрөвт Д.Баасандоржийн БОР, айргийн тавд Д.Баасандоржийн ЗЭЭРД
ДААГАНЫ уралдаанд 58 морь уралдсанаас Ц.Зол-Эрдэнийн ЗЭЭРД түрүү байранд, Аман хүзүүнд Б.Нарангэрэлийн ХЭЭР, Айргийн гуравт Д.Цэрэндашийн ХОНГОР, Айргийн дөрөвт Г.Лхагвасүрэнгийн ХҮРЭН, Айргийн тавт Н.Мөнгөхөлөгтийн ЗЭЭРД ХАЛЗАН хурдалж наадамчин олноо баясгалаа.
МӨН СУР, ШАГАЙН ХАРВААНЫ АВАРГУУД ТОДОРСОН ЮМ.

Comments are closed.