Дүүргийн хэмжээнд 17 худгийн тагийг засварлаж аюулгүй байдлыг хангаж ажилласан.



Дэд бүтцийн байгууллагууд болон бусад төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон төрийн болон хувийн хэвшлийн нийт 95 байгууллагуудад өөрсдийн эзэмшлийн худгийн тагуудад үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгах талаар Дүүргийн Засаг даргын орлогчийн 2020 оны 02/37 дугаартай албан бичгийг хүргүүлсэн. Дүүргийн хэмжээнд дэд бүтцийн байгууллагууд 973 худаг байдаг ба үүнээс 126 худгийг засварлах шаардлагатай бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 10-ны байдлаар хангагч байгууллагын 17 худгийн тагийг засварлаж аюулгүй байдлыг хангаж ажилласан.

Comments are closed.