НИЙТ 40.1 ТН ҮХЭР, ХОНЬ, ЯМААНЫ /НӨӨЦ/ МАХЫГ ТАТАН АВЧИРЧ, ДҮҮРГИЙН 13000 ГАРУЙ ИРГЭДЭД ХЯМДРАЛТАЙ ҮНЭЭР ХУДАЛДААЛСАН БАЙНА.


Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан шинжилгээтэй махаар хүн амыг хангах, махны нийлүүлэлт хангамжийг нэмэгдүүлж хямд үнэтэй махыг иргэдэд хүргэх зорилгоор 2020 оны 03-р сарын 14-нөөс эхлэн 06 дугаар сарын 17-нд 6 удаагийн нөөцийн мах таталтаар нийт 40.1 тн хонь, ямаа, үхрийн мах авчирч тусгай зөвшөөрөлтэй архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг 9 дэлгүүрээр нийт 13000 гаруй иргэнд худалдааллаа.
Нөөцийн мах татан авчирах тээврийн зардлыг дүүргийн Засаг даргын нөөц сангаас /нийт УБ хотоос 6 удаагийн таталтын тээврийн зардал 2.6 сая төг/-ийг гаргаж хямд үнэтэй махыг иргэдэд хүргэх боломжоор ханган ажиллалаа.
3 дугаар сард “Агро нэгтгэл трейд” ХХК, 4 дүгээр сард Жаргалант мах импекс ХХК, 5,6 дугаар сард Азык ХК-аас тус тус нөөцийн мах таталт хийж ажилласан.
Хамтран ажилласан 9 дэлгүүр, бусад аж ахуй нэгж байгууллагадаа их баярлалаа.

Comments are closed.