Дүүргийн удирдлагууд хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа.

Дүүргийн баяр наадам 7 сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах ба Засаг дарга Ц.Сандаг-Очир наадмын талбайн тохижилтын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж дутуу байгаа ажлуудыг цаг алдалгүй түргэн хийж гүйцэтгэх үүрэг өглөө.
Мөн үндэсний их баяр наадмын өмнө дүүргийн бөхчүүд гал болон нэгдэж наадмын бэлтгэлдээ гардаг. Дүүргийн удирдлагууд баяр наадамд бэлтгэж буй бөхчүүдийн галаар зочлон бөхчүүдэд цолоо ахиулахын ерөөл өргөж, амжилт хүсэв.

Comments are closed.