Багануур дүүргийн газар зохион байгуулалтын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн Танхимын дуудлага худалдааг 12 байршилд зарлаж байна. Дуудлага худалдаа 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 14:00 цагт ЗДТГ-ын 219 тоот танхимд эхэлнэ. Дуудлага худалдаанд оролцогч хүсэлтээ 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагаас эхлэн 06 дугаар сарын 17-ний өдрийн 13:00 цагийн хооронд Газар зохион байгуулалтын албаны байранд бүртгүүлэн баталгаажуулна.Дуудлага худалдаанд оролцогчид дараах материалыг бүрдүүлнэ.
1. Дэнчингийн 10% төлсөн баримт /100200051049 тоот Төрийн сангийн данс/
2. Хувь хүн иргэний үнэмлэхний хуулбар, ААНэгж гэрчилгээний хуулбар
3. Албаны байранд ирж маягт бөглөх
4. Дуудлага худалдаанд оролцогч 12500 төгрөгийг /100200051049 тоот Төрийн сангийн данс/

