Багануур дүүргийн Засаг дарга ажлаа 100 хоног тутам тайлагнана

DSC01869Багануур дүүргийн “Засаг даргын ажлын 100 хоног” энэ сарын 16-ны өдөр тохиолоо. Үүнтэй холбоотойгоор Засаг дарга дүүргийнхээ иргэдэд ажлаа тайлагнах өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд өдөрлөгийг нээж хэлсэн үгэндээ энэ хугацаанд эрчтэй, идэвх санаачлагатай ажиллахыг эрмэлзэж ирсэн гэдгээ хэлж байсан юм. Түүний хувьд ажлын 100 хоногийн хугацаанд Иргэн бүрийн 1 саналыг  1 ажил болгох зорилт тавин ажиллаж иргэдээс ирсэн санал хүсэлт бүрт хариу илгээж, ингэснээр шууд ардчиллын жишиг хот болох зорилтын үндэс суурийг тавьсан, мөн Багануур дүүргээ агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтыг бүст багтаасан, бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлын чанарыг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулан ажилласан гээд багагүй ажлыг амжуулсан гэж дүгнэж болохоор байна.DSC01886

Энэхүү өдөрлөгт Нийслэлийн Засаг даргын экологи ногоон байгууламжийн асуудал хариуцсан орлогч.Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг, Нийслэлийн агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нар хүрэлцэн ирж оролцон энэ хугацаанд нийслэлийн зүгээс Засаг даргатай хэрхэн хамтран ажилласан талаарх мэдээллүүдийг өгснөөс гадна дүүргийн Засаг даргыг нэлээд хичээл зүтгэлтэй ажиллаж байгааг хэлж байлаа. Багануур дүүргийн хувьд агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүст багтаагүй, үүнээс шалтгаалан иргэд хямд үнэтэй, түлшний хэмнэлтэй зуухаар хангагдаж чадахгүй байсан бол Засаг дарга санаачлага гарган Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэргэдэх агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн агаарын чанарын албанд хандсанаар ажлын эхний 100 хоногтоо багтаан дүүргээ агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүст багтаасан байна. Ингэснээр дүүргийн иргэд түлшний хэмнэлттэй зуухыг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрлэж байгаа юм. Багануур дүүрэгт “Роял өүшн”, “Хүрд” компанийн үйлдвэрлэсэн, евро стандартын 4 төрлийн зуухыг худалдан борлуулах бөгөөд энэхүү ажлыг “Хас” банктай хамтран зохион байгуулах юм.

Ийнхүү Багануур дүүрэг агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд багтаж иргэд иүлшний хэмнэлттэй зуухыг 28,300-58,700 төгрөгийн үнэтэйгээр худалдан авах боломж бүрдлээ. Иргэдийн захиалгыг өнөөдрөөс эхлэн 5-р хорооны ажлын албаны байранд авч эхлээд байгааг дуулгая. Энэ жилийн хувьд өвлөөс урьтан гэр хорооллын айл өрхийг энэхүү зуухаар хангах төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд өвлийн бэлтгэлийг өнөөдрөөс хангах ажил ч ийнхүү эхэлж байгаа юм. Тэгвэл дүүргийн хэмжээнд бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлыг ч мөн эртнээс хийхээр энэ сарын 16-ны өдөр албан ёсоор эхлүүлж хэд хэдэн газар шав тадих ёслол боллоо. Дүүргийн Засаг даргын ажлын 100 хоногийн тайлангийн өдөрлөгийн үеэр энэхүү ёслолыг зохион байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг амины орон сууцны хорооллын шав тавин эхлүүллээ. Ингэснээр иргэдийн хүсэн хүлээж байсан гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ардчилсан намын мөрийн хөтөлбөр хэрэгжих суурь тавигдлаа гэж ойлгож болох юм.

DSC01914

Дүүргийн хэмжээнд энэ 2013 онд багагүй хөрөнгө оруулат бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөөд байгаа. Дүүргийн ЗД-ын хувьд ажлаа хүлээж авснаас хойш эхний 100 хоногийн хугацаанд бүхий л төсөв төлөвлөгөө, бэлтгэл ажлаа хангасан, одоо бүтээн байгуулалтын ажилд ханцуй шамлан орох л үлдэж байгаагаа хэлж байсан. Тийм ч учраас Багануур дүүрэгт амины хаус хорооллын жишиг хотхоныг байгуулахаар төлөвлөж, энэ чиглэлээр барилгын ажлыг эхлүүлсэн “Даншин өргөө”, “Ихэр цамхаг” ХХК-ний  ажлын шавыг тавьсан бол “Мандал өргөө” ХХК-ний худалдааны төвийн барилгын ажлыг энэ сарын 16-нд албан ёсоор эхлүүллээ. Мөн үүнээс гадна дүүрэгт он дамнан хийгдэж байгаа 640 хүүхдийн жишиг сургуулийн барилгыг энэ онд дуусган хүлээж авах зорилгоор хэд хэдэнг уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ оны 7-р сарын 28-нд хүлээн авахаар болоод байгаа юм. Үүний зэрэгцээ 2011 оноос эхлэн баригдсан усан сдорт цогцолбор болон боулингийн барилгыг ч мөн энэ оны 6-р сард багтан хүлээн авах, барилгын орчны тохижилтыг орчин үеийн хэмжээнд болгох чиглэлээр барилгын гүйцэтгэгч комданиудтай уулзалт хийсэн. Ийнхүү дүүргийн хэмжээнд энэ жил нэлээд олон бүтээн байгуулалтын ажлын үр дүн гарахаар болоод байгаа юм.

DSC01889

Дүүргийн Засаг даргын ажлын 100 хоногийн тайлангийн үеэр болсон бас нэгэн онцлох үйл явдал бол “Ирээдүйн Багануур-Миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан байлаа. Багануур дүүрэг Шууд ардчиллын жишиг хот болох зорилт тавьж байгаа. Тиймдээ ч иргэдийн санал хүсэлтийг олон төрлийн сувгаар хүлээн авч асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу захидлыг хүргүүлж байгаа. Дүүргийн хөгжилд иргэдийн оролцоог бий болгох, иргэдийн санал хүсэлтийг шийдвэр гаргах төвшинд аваачихаар хийгдэж байгаа эдгээр ажлуудын нэг нв ахлах ангийн сурагчид, ирээдүйн багануурын эздийн дунд зохион байгуулсан энэхүү эссэ бичлэгийн тэмцээн байлаа.

Дүүргийн хөгжилд ирээдүйн эзэд болсон хүүхэд багачууд, өсвөр үеийнхэний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан эссэ бичлэгийн уралдаанд ЕБС-ийн 11-р ангийн  сурагчид оролцож дүүргийнхээ ирээдүйг хэрхэн харж байгаа, үүнд иргэдийн хүүхдүүдийн оролцоо ямар байх ёстой талаар бичиж ирүүлснийг шүүгчид уншиж танилцаад дөрвөн байрыг шалгаруулан шагнаж урамшууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Гүн галуутай ЦС-ийн 11-4 ангийн сурагч Б.Мөнхзул тэргүүн байрыг эзэлсэн бол хоёрдугаар байрт Сод сургуулийн 11-а ангийн сурагч Г.Сүх-Очир, гуравдугаар байрт Гүн галуутай ЦС-ийн 11-1 ангийн сурагч О.Чанцалдулам, тусгай байрт “Боловсрол” ЦС-ийн 11-8 ангийн сурагч Э.Золзаяа нар шалгарчээ.

Дүүргийн Засаг даргыг ажлаа хүлээн авснаас хойш нийт 344 өргөдөл,санал, гомдол хүсэлт хүлээн авч 186-г шийдвэрлэж 158-н шийдвэрлэх шатандаа явж байгаа ба шийдвэрлэлтийн явц 54% тай байна.Тусламж дэмжлэг хүссэн 29-н өргөдөл ирсэнээс 22 шийдвэрлэж 14 хүнд 1.850.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгожээ.

Ажлын 100 хоногийн тайлангийн өдөрлөгийн үеэр Дүүргийн Засаг дарга Монгол улсын нийгмийн халамжийн тухай хуулийн 18.1.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настанд сэргээн засах үйлчилгээ үзүүлэхээр сонгон шалгаруулалтад тэнцсэн гурван иргэнд батламж гардуулж нийгмийн халамжийн тухай хуульд заасны  дагуу есөн иргэнд гэр авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 1-р хорооны иргэн Ц. Баянжаргалан, 3-р хорооны иргэн Д.Дорж, Ц.Мөнгөнцэцэг, Б.Ундармаа, 4-р хорооны иргэн Ж.Ганбаатар, 5-р хорооны иргэн Я.Уранчимэг, Л.Отгонбямба,  Н.Энхболд, Л.Отгонхүү нарын есөн иргэнд тус бүр 1.2 сая төгрөгийн мөнгөн тусламжийг гардууллаа.

Дүүргийн Засаг дарга цаашид 100 хоног тутам иргэддээ нээлттэйгээр ажлаа тайлагнах бөгөөд ингэхдээ иргэдээсээ санал шүүмжлэлийг сонсоход ихээхэн анхаарна гэдгээ хэлж байлаа. Долоодугаар сарын 25-ний өдөр дүүргийн Засаг даргын ажлын 2 дахь 100 хоног тохионо.

Comments Closed

Comments are closed.