Ажлын байр зарлаж байна

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА

Багануур дүүрэг Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулан 2013 оноос суурь судалгаануудыг  авч эхлээд байгаа бөгөөд орон нутагт ажиллах      “орон нутгийн хөгжлийн ажилтан” шалгаруулж авахаар ажлын байр зарлаж байна.

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллага нь эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, боловсрол, цэвэр усны хангамж, ядуурлыг бууруулах, хүнд нөхцөлд амьдардаг хүүхдэд туслах, яаралтай тусламж зэрэг хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэх замаар хүүхдийн төлөө ажилладаг хүмүүнлэгийн, ашгийн бус, төрийн бус байгууллага болно.

Энэхүү ажилтны гол үүрэг нь орон нутагт хөгжлийн ажлыг олон нийтийн оролцоон дээр тулгуурлан зохион байгуулаж  гүйцэтгэнэ.

Үүнд:

 Тухайн дүүрэг, хорооноос Дэлхийн зөнгийн Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр (ХИТХ)-т хамрагдсан хүүхдүүдийн хяналт, тэдний захидал харилцааны ажлыг стандартын дагуу тогтмол хийнэ.

 Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах, тэдний эрхийг хамгаалах болон хүүхэд хөгжлийн ажлыг зохион байгуулна.

 Орон нутгийн иргэдтэй харилцах харилцааг сайжруулах, тэдний хөгжлийн ажилд гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, уулзалт, айлчлал болон сургалт зохион байгуулах,

 Багануур дүүргийн байгууллага, иргэдийг Дэлхийн зөн байгууллагатай холбох, мэдээллээр хангах, судалгаа явуулах түүнчлэн хөтөлбөрийн үйл ажиллагааны өдөр тутмын хэрэгжилтийг хариуцан ажиллана.

Ажилтан сонгох шалгуур

 Багануур дүүрэгт амьдардаг байх

 Тусгай дунд ба түүнээс дээш боловсролтой байх

 Байгууллага, иргэд, олон нийттэй ажиллах чадвар, туршлагатай байх

 Бусадтай харилцах харьцааны өндөр чадвартай байх

 Ядуу айл өрх, хүүхдүүдтэй ажиллах хүсэлтэй байх

 Өөрийн амьдрал, биеэ авч явах байдлаараа бусдад үлгэрлэн, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах эрмэлзэл, урам зоригтой байх

 Багаар ажиллах чадвартай байх

 Дэлхийн Зөн ОУБ-ын зорилго, зарчим, үнэт зүйлсийг баримтлан ажиллах

 Англи хэлний зохих мэдлэгтэй

Өргөдөл гаргах журам

Хэрэв та энэ ажилд орох сонирхолтой байгаа бол өргөдөл, анкет /анкетыг  Багануур дүүрэг ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 226 тоот өрөөнөөс ирж авна/, товч намтар, хорооны тодорхойлолт, сургууль төгссөн дипломын хуулбар, ажиллаж байсан газрын тодорхойлолт, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар зэргийг бүрдүүлэн битүүмжлэн дугтуйлж дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн 226 тоотод 2013 оны 4 дүгээр сарын 26ны 17:00 цагаас өмнө ирүүлнэ. Жич: Иргэний үнэмлэхний хаягийг үндэслэн шалгалтанд дуудах болно. Материалаа ирүүлсэн хүмүүсээс 2 үе шаттай шалгалт буюу тест, ярилцлага авах ба ярилцлаганд тэнцсэн хүнийг ажилд авч гэрээ хийнэ.

Хаяг : Налайх дүүрэг, 2 дугаар хороо, 30 дугаар байр. Налайх-1 Орон Нутгийн Хөгжлийн хөтөлбөр Утас: 70232034

Холбоо барих  утас: Багануур дүүрэг ЗДТГ-ын НХХэлтэс 7021- 0767

Энд дарж анкет татаж авна уу

 

Comments Closed

Comments are closed.