А/130 Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай

Ой, хээрийн түймрээс урьдчилан

сэргийлэх, тэмцэх арга хэмжээний тухай

2020 оны 04 сарын 03                                                           А/130                                        Улаанбаатар хот

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.5, 18.2.12, 18.2.14 дэх заалт, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал,  Улсын Онцгой комиссын 2020 оны 01,  нийслэлийн Онцгой комиссын 02 дугаар албан даалгавар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн     ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Дүүргийн нутаг дэвсгэрийн ойн сангаас мод бэлтгэх, ойн дагалдах нөөцийг ашиглах, аялал зугаалгаар явах, ногоон бүсэд олон нийтийг хамарсан үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 06 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд зогсоосугай.

 

2.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг дүүргийн хэмжээнд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 10, 09 дүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулсугай.

 

3.Ой, хээрийн түймэр унтраах зориулалтын багаж хэрэгсэл /троссон шүүр, цохиур, хүрз, хөрөө, сүх гэх мэт/-ийг нийт ажилчдынхаа 10 хувьтай тэнцэх хэмжээтэй бэлтгэн Онцгой байдлын хэлтэст 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор бэлэн болгож байршуулахыг нэр бүхий байгууллагын удирдлагуудад үүрэг болгосугай.

 

4.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор урамшуулалт морин эргүүл, хөдөлгөөнт эргүүл, хяналт шалгалтын үйл ажиллагааг зохион байгуулах, Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, авто машин, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын хэлтэс /хурандаа П.Батбаяр/-т:

 

5.Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалт явуулах хөдөлгөөнт эргүүлийн хуваарийг нэгдүгээр, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон морин, хөдөлгөөнт эргүүлийн зардлыг хоёрдугаар, ой, хээрийн түймрийн аюулын үед дайчлагдан ажиллах аж ахуйн нэгж, байгууллагуудын хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталж, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах 1,555.800 /Нэг сая таван зуун тавин таван мянга найман зуу/ төгрөгийн хөрөнгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Засаг даргын тамгын газар /П.Баттүшиг/-т зөвшөөрсүгэй.

 

 

D:\2020\ZD-n zahiramg\zahiramj.docx

 

 

 

6.Хаврын хуурайшилтын улиралд ногоон бүсийн орчинд бүх төрлийн тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах ажил зохион байгуулахыг Цагдаагийн хэлтэс /цагдаагийн хурандаа Л.Ариунбат/-т:

 

7.Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Ойн тухай хууль тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтэд хяналт тавих ажил зохион байгуулахыг Мэргэжлийн хяналтын хэлтэс /С.Баясгалан/-т:

 

8.Дүүргийн хэмжээнд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлж сурталчлахыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Туяа/-т, захирамжийн биелэлтэд хяналт тавьж, танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч /Т.Отгонболд/-д тус тус үүрэг болгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                               Ц.САНДАГ-ОЧИР

 

 

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.