НӨЛӨӨЛЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХАМРАГДСАН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ИРГЭД БИЧИГ БАРИМТТАЙ БОЛЖ АЖЛЫН БАЙРААР ХАНГАГДЛАА

Дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс зорилтот бүлгийн зарим иргэдийг “Ковид 19” халдвараас сэргийлэх, хамгаалах, тэднийг нийгмийн амьдралд татан оролцуулах зорилгоор 05 сарын 04-10-ны өдрүүдэд сургалт нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж 20 гаруй төрийн болон ТББ, “АА” нийгэмлэгийн 70 гаруй албан хаагчид хамтран ажиллалаа.

Сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд хамрагдсан 20 иргэнийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг шинжилгээнд хамруулсан ба Ковид-19 халдвар, түүнээс урьдчилан сэргийлэх , Архины хор хөнөөл ба хүний биед нөлөөлөх нь, Гэр бүлийн хүчирхийлэл, түүний хор уршиг, урьдчилан сэргийлэх, Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зэрэг бусад сургалтуудыг явууллаа.

 

Эдгээр иргэдээс 8 иргэнд иргэний үнэмлэх олгож, 1 иргэний тэтгэвэрт гарах асуудлыг шийдвэрлэж, 3 хүнд өмнө нь ажиллаж байсан газрын лавлагаа мэдээллийг гарган өгч, 9 хүнийг ажилд зуучлан барилгын компаниудад ажилд оруулснаас гадна сургалт нөлөөллийн үйл ажиллагаа үр дүнгээ өгч 12 хүн архинаас татгалзан өдөр бүр АА цуглаандаа очиж байгаа нь сургалтын дүн юм.

Өмнө нь төрөөс ийм үйлчилгээг авч үзээгүй эдгээр иргэд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.