Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ. Гэсэн заалтын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэдэг.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.Төсөл хэрэгжүүлэгч нь холбогдох эрх бүхий байгууллагаар баталгаажсан техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, тухайн сум, дүүргийн Засаг даргын санал болон холбогдох бусад баримт бичгийг бүрдүүлэн энэ хуулийн хавсралтад заасан ангиллын дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл байгаль орчны албанд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийлгэнэ.

Дээрх хуулийн зүйл, заалтад тусгагдсан байгаль орчны төлөв байдлын тодорхойлолтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагууд хийдэг бөгөөд уг аж ахуйн нэгжүүдийн судалгаанд үндэслэн Байгаль орчны газар ерөнхий үнэлгээ хийх үйлчилгээг үзүүлдэг. 2020 оны байдлаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авсан 169 аж ахуйн нэгжийн мэдээллийг хүргэж байна.

Холбоос дээр дарна уу.

Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагын жагсаалт

About Газрын алба

Багануур дүүргийн газрын харилцааг иргэдэд нээлттэй, ил тод байлгах

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.