УЛААНБААТАР ХОТ РУУ ЧИГЛЭСЭН ЗОРЧИГЧ ТЭЭВЭР БОЛОН ХУВИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА.

 

Улсын Онцгой комиссын 19 дүгээр ээлжит хуралдаанаар Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин “Алтанбулаг” боомтоор орж ирсэн тээврийн жолоочоос коронавирус илэрсэнтэй холбогдуулан халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгаас орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг 04 сарын 21-ний өдрийн 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл зогсоох шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотой Дүүргийн Засаг даргын 04 сарын 21-ний өдрийн А/156 тоот захирамжаар дээрх хугацаанд Хэрлэн шалган нэвтрүүлэх товчоо, 1 дүгээр хорооны Галуут 140 дүгээр тэмдэгт болон 2 дугаар хорооны хар замын төгсгөл хяналтын цэгээр Улаанбаатар хот руу чиглэсэн зорчигч тээвэр болон хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.