Анх 1925 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн 2 дугаар хурлын 3 дугаар тогтоолоор Цэргийн хэлтсийг эрхэлсэн түшмэл, туслах түшмэл, тасгийн дарга, бичээч 3, бүгд зургаан хүний орон тоотой байхаар батлан Улаанбаатар хотын захиргааны бүтцэд ажиллуулж эхэлсэн түүхтэй.
Үүнтэй холбоотой дүүргийн Цэргийн штабын анхны дарга бэлтгэл дэд хурандаа С.Дашдоржид хүндэтгэл үзүүлж гарын бэлгийг гардууллаа.
Түүхт 95 жилийн түүхийг бүтээлцсэн ахмадууд, одоо ажиллаж байгаа алба хаагч нартаа баярын мэндийг өргөн дэвшүүлье!