9 ДЭХ УДААГИЙН АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД ТОДОРЛОО

Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. 2012 оноос хойш дүүргийн хэмжээнд энэхүү өдөр “АЛТАН ЧАГНУУРЫН ЭЗЭД”-ийг тодруулдаг уламжлалтай. Эрүүл мэндийн салбарт өөрийн эрдэм мэдлэг, ур чадвараа дайчлан эрүүлийг хамгаалах үйлсэд цаг наргүй зүтгэн ард иргэдийнхээ дунд алтан гартай эмч хэмээн хүндлэгдэж байдаг эмч нартаа ажиллах урам зоригоор тэтгэсэн нэр хүндтэй шагнал юм.
 
Алтан чагнуурын эздээр Л.Мөнхбаяр /ДОХ, БЗХӨД-ийн их эмч/, С.Баатар-Уул /Мэс засал, эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч, их эмч/ нар тодорлоо.
 
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ЭМЧ НАРТАА БОЛОН ДҮҮРГИЙНХЭЭ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН НИЙТ ЭМЧ НАРТАА ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЖ, АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.