МАЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ НАР /ЧЕНЖҮҮД/-ИЙН БАЙРШЛЫГ ӨӨРЧИЛЛӨӨ.

 

Түүхий эд бэлтгэн нийлүүлэгч буюу бидний хэлдгээр ченжүүд олон жилийн турш Эрүүл мэндийн төвийн зүүн талд арьс нэхий авч үйл ажиллагаа явуулдгийг та бид мэднэ. Тэдний байршлыг өөрчлөх асуудал яригддаг ч бодитой үр дүнд хүрэлгүй өдийг хүрсэн.

Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирус /Covid-19/ халдварт өвчнөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улс, нийслэл, дүүргийн онцгой комиссоос тухай бүр гаргасан шийдвэрүүдийн дагуу хорио цээрийн дэглэм тогтоож олон арга хэмжээг төрийн байгууллагууд авч хэрэгжүүлж байна.

Дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир малын гаралтай түүхий эд бэлтгэн нийлүүлэгч нартай уулзаж, төрийн байгууллагуудаас холбогдох мэдээллийг өгүүлж цаг үеийн асуудлаар ярилцаж үүрэг чиглэл өглөө.

Мөн Эрүүл мэндийн төвийн зүүн талд арьс нэхий авч үйл ажиллагаа явуулж байгаа цэгийн байршлыг өөрчлөх асуудлаар тэдний санал бодлыг сонсож ярилцлаа. Тэрээр хэлэхдээ: Олон жилийн турш Эрүүл мэндийн төвийн хажууд арьс нэхий авч байгаа нь өөрсдийн болон дүүргийн ард иргэдийн эрүүл мэнд эрсдэлд оруулах өндөр магадлалтай байна. Covid19 цар тахал гарсан энэ үед байршил өөрчлөх гарцаагүй шаардлага байгааг хэлсэн.

Арьс нэхий бэлтгэн нийлүүлэгч нарын зүгээс дээрх асуудлыг хүлээн зөвшөөрсөн ба ээлжид 5-р хорооны нүүрс худалдаалдаг цэгийн хажууд зогсоож үйлчилгээг эрхлүүлэх, цаашлаад 3-р хороо, Наран хэсэг 8-р гудамжны баруун урд түүхий эдийн захыг төвлөрүүлэхээр санал нэгдлээ.

Дээрх чиглэлээр дүүргийн Засаг даргын захирамж гарган холбогдох газруудад хүргүүлэх ба тэр хүртэл арьс нэхий хураадаг контейнер агуулах зэрэгтээ ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сайтар хийлгэхийг үүрэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.