Нэг хүн нэг мянга аянд нэгдээрэй…

ZDTGХөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого-шинэчлэл Үндэсний чуулганыг угтан Багануур дүүргийн хэмжээнд “Оролцоог бодит болгоё” сэдэвт сарын аяны зарлаад байгаа билээ. Энэ хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хүүхэд, тэдгээрийн ар гэр, асран хамгаалагчид руу чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг өрнүүлж байна. Энэ хүрээнд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн бүх аж ахуйн нэгж байгууллагын дунд “Нэг хүн нэг мянга” хандивын аяныг өрнүүлэн 4-р сарын 15-наас эхлэн хандивын хайрцаг аялуулж эхэллээ. Дүүрэгтээ үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллага аж ахуйн нэгжийн ажилтан албан хаагчид маань нийгмийн хариуцлагаа ухамсарлан энэхүү сайн үйлсийн аянд нэгдсэнээр хүнд нөхцөлд амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 2 ба түүнээс дээш байдаг, орон гэргүй 1 өрхийг гэртэй болгох юм. Тэгвэл энэ аянд дүүргийн ЗДТГазар хамгийн түрүүнд нэгдэн бүх хэлтсүүд нэг хүн нэг мянган төгрөгийг хандивлалаа.

ХБИргэдийн нэн тэргүүний хэрэгцээг хангахад чиглэгдсэн олон талт үйлчилгээг үзүүлэхэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, хамт олонд тулгуурласан сайн санааны дэмжлэг туслалцаа чухал хэрэгтэй байдаг. Тийм ч учраас энэхүү үйл ажиллагааг дүүргийн Улаан загалмайн хороо, ЗДТГ-ын НХХэлтэс хамтран зохион байгуулж байна. Та бүхэн аянд нэгдэн сайхан сэтгэлийн дэмээр нэг өрхийг орон гэртэй болгохыг хүсвэл нийгмийн хөгжлийн хэлстийн 7021-0622 утсанд хандаж болох юм.

 

Comments are closed.