Боловсрол цогцолбор сургуулийн Барилгын их засварын ажлын үнэлгээний хороо байгуулах тухай

2020 оны 03 сарын 16 өдөр                                                        А/93                                               Улаанбаатар хот

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/289 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. 5 дугаар хорооны Залуус хэсгийн дахин төлөвлөлтийн зураг төсөл боловсруулах ажлын үнэлгээний зөвлөх сонгон шалгаруулах үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

 

Үнэлгээний хорооны дарга                          О.Амартүвшин

Худалдан авах ажиллагааны албаны дарга

Нарийн бичгийн дарга                                  А.Эрчис

Худалдан авах ажиллагааны албаны мэргэжилтэн

Гишүүд                                                           Б.Мөнхчимэг

Засаг даргын тамгын газрын Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн

Э.Алтангэрэл

Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн

Д.Олзвой

Багануур дүүргийн иргэн

 

2.Техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, нээх ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэх, хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид өгч ажиллахыг Үнэлгээний хороо /О.Амартүвшин/-нд даалгасугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                               Ц.САНДАГ-ОЧИР

 

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.