ОЮУНЫ ЭРИН ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НЭН ШААРДЛАГАТАЙ ХҮЧИЛ ТӨРӨГЧ ӨТГӨРҮҮЛЭГЧ АППАРАТЫГ ХАНДИВЛАЛАА.

 

Тус аппарат нь хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнийг хүчилтөрөгчөөр хангах зориулалттай. “Оюуны Эрин” цогцолбор сургуулийн хамт олон Эрүүл мэндийн төвд нэн шаардлага байсан энэхүү аппаратыг өнөөдөр гардуулж өглөө.

Дүүргийн Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир: “Зөвхөн халдварт өвчний үед гэлтгүй өдөр тутам хэрэглэгддэг энэхүү аппаратыг эмнэлгийн нярайн тасагт хандивласан нь цаг үеэ олсон хандив байлаа гэдгийг онцлон Оюуны Эрин цогцолбор сургуулийн хамт олондоо талархаж байна” гэлээ.

Хэдийгээр эмнэлэгт хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат байдагч тэр бүр хүрэлцээтэй биш байдаг ба энэхүү аппарат нь 2,1 сая төгрөгийн үнэтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.