НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ, НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН ӨНӨӨДӨР БАГАНУУР ДҮҮРЭГТ АЖИЛЛАЛАА.

 

Багануур дүүргийн Хэрлэнгийн шалган бүртгэх товчооны үйл ажиллагаатай танилцсан ба шалган бүртгэх постод өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, яаралтай тусламжийн 103 дуудлагын эмч, нийслэлийн мал эмнэлгийн газрын эмч, цагдаагийн албан хаагчид 24 цагаар тасралтгүй ажиллаж зорчигчийн халууныг үзэж, короно вирусаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг тарааж хяналтыг тогтмол тавьж ажиллаж байна. Мөн Нийслэлийн мал эмнэлгийн газраас Хэрлэнгийн шалган бүртгэх товчоонд 2015 онд ашиглалтад оруулсан ч нэг ч удаа ажиллаагүй ариутгалын пункт барьсан компанитай ойрын хугацаанд холбогдож яаралтай ашиглалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.

Хотын захирагч С.Амарсайхан Багануур тохижилт ОНѲААТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж тулгамдаж буй асуудлыг сонслоо. Дүүргийн төв хогийн цэг хог асгаж түрж булах нүх талбайгүй болсон тул шинээр авсан газарт дахин төлөвлөлтөөр хогийн цэг байгуулах асуудлыг яаралтай шийдвэрлэх, Хог тээврийн машинууд насжилт өндөртэй эвдрэл ихтэй, ногоон байгууламжийн усалгаа арчилгаанд шаардлагатай зөөврийн усны машин, Хог пресслэх үйлдвэрт шаардлагатай зориулалтын чингэлэг бүхий машин, өргөж зөөж хураах механизм, тоног төхөөрөмж шаардлагатай байгааг хотын даргад уламжиллаа.

Олон улсад тархаад байгаа шинэ корона вирусийн халдвараас сэргийлэх дэглэмийн үед ШУҮ-ийн Монхимо ХХК нь эрчимжүүлсэн горимд шилжин ажиллаж байгаа юм. Эм болон ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис, биологийн нэмэлт бүтээгдэхүүн, амны хаалт үйлдвэрлэдэг тус үйлдвэрийн байдалтай танилцаж амны хаалт болон ариутгал, халдваргүйтгэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Тус үйлдвэр Санитол гар халдваргүйтгэгч гель үйлдвэрлэж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэрэгцээнд “АПУ” үйлдвэрийн хүнсний этилийн спирт түүхий эдийн хомсдол үүсэж байгааг уламжилсан ба нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн онцгой комиссын дарга С.Амарсайхан газар дээр нь асуудлыг шийдвэрлэж цаашид ариутгал, халдваргүйтгэлийн нөөцийг тасралтгүй байлгах нөхцөлийг бүрдүүллээ.

Дүүргийн Эрүүл мэндийн төв аливаа эрсдэл гарсан тохиолдолд авах арга хэмжээний талаарх тѳлѳвлѳгѳѳг Хотын захирагч, НОК-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Хотын дарга эрсдэл учирсан онцгой тохиолдолд хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдсаныг сайшааж, сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн хэмжээнд сайн хүргэж ажиллахыг эмч, мэргэжилтнүүдэд анхаарууллаа.

Багануур-Ус ААТҮГ нь Ус хангамжийн бие даасан эх үүсвэртэй. Хоногт 7000 м3 ус олборлон түгээх хүчин чадалтай. Эх үүсвэрийн 4 гүний худаг, дамжуулах 3 станцтай, 56 км шугам сүлжээтэй. Гэр хорооллын 16 мянга гаруй хүн амд зөөврийн 17, төвлөрсөн системд холбогдсон 6 ус түгээх байр, ус зөөврийн 3 автомашинаар үйлчилгээ үзүүлдэг. Зөөврийн усны үйл ажиллагаанд алдагдал хүлээж ажилладаг байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Багануур-Ус ААТҮГ-т ажиллах үеэр тус байгууллагаас ус хангамжийн контур резервуарын шугам сүлжээний ажлын зураг төсвийг хийлгэх, усны машин, бохирын машин, болон тусгай зориулалтын автомашин нэн шаардлагатай байгаа мөн цэвэрлэх байгууламжийн талаар тулгамдаж буй асуудлыг уламжилсан ба хотын дарга холбогдох хүмүүст дээр асуудлыг судлах ажлыг даалгалаа. Мөн 2020 онд нэн шаардлагатай байгаа 1 автомашин шийдвэрлэнэ гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.