БАГАНУУР ДҮҮРГИЙН ТҮҮХТ 40 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БАЙГУУЛЛАГА БҮР ӨӨРИЙН САНААЧЛАГААР НЭГ БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙНЭ.

 

Өнөөдөр дүүргийн төсөвт байгууллагуудын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлах, үйлдвэр, аж ахуйн газрын удирдлагуудтай хамтран ажиллах Санамж бичиг байгуулах үйл ажиллагаа боллоо.

Дүүргийн төр захиргааны байгууллагаас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор хамтран ажиллах САНАМЖ бичгийг 2017 оноос хойш байгуулж ирсэн. Санамж бичиг байгуулснаар дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр гадны байгууллагуудтай хамтран ажиллаж дүүрэгт түр болон байнгын ажлын байр шинээр бий болгосон, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжиж ажилласан, малчдын малын хөлийн татварын асуудлыг шийдвэрлэсэн гээд олон талт ажил хийгдсэн.

Үйлдвэрийн газрын удирдлагуудтай 2020 онд хамтран ажиллах Санамж бичиг байгуулснаар дээрх байгууллагууд дүүргийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнд хамтран ажиллах, өөрийн санаачлагаар нэг бүтээлч ажил хийх гээд бусад талаар хамтран ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.