Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Иргэдийн нийтийн хурал 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж 174 иргэн оролцлоо.

 

Хурлаар хорооны Засаг даргын 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсон хэлэлцэж хуралд оролцсон иргэдийн 95%-ийн саналаар хорооны Засаг даргын үйл ажиллагаанд БҮРЭН ХАНГАЛТТАЙ гэсэн үнэлгээг өглөө.

Тус хорооны ИНХ-д дүүргийн ИТХ-ын дарга С.Даваасүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нар оролцож 2019 онд дүүрэгт хийгдсэн томоохон ажлууд болон 2020 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлуудын талаар холбогдох мэдээллүүдийг хийв.

Хуралд оролцсон иргэдээс дүүргийн 40 жилийг ойг угтаж байр, орцоороо хамтарч орчны тохижилтын ажилд хувь нэмрээ оруулж хамтран ажиллах, иргэд хүүхдүүдийг байгаль орчноо хайрлан хамгаалах ухаанд сургах, соён гэгээрлийн ажлыг явуулахад боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахад ахмадууд нэгдэж ажиллахаа илэрхийлснээс гадна дүүргийн хэмжээнд камержуулалтын хүчин чадлыг сайжруулж нэмэгдүүлэх, Ахмадын хөгжлийн төвийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэж өгөх саналыг тус тус гаргав.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.