А/329 Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл байгуулах тухай

Сургуульд хамрагдалтыг дэмжих

зөвлөл байгуулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Бага, дунд боловсролын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1, 14.3.2, 15.1.1 дэх заалт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/304, А/460, А/699 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулах үйл ажиллагааг зохион байгуулах дүүргийн  “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-ийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Зөвлөлийн дарга                               Боловсролын хэлтсийн дарга                                

Нарийн бичгийн дарга                      Боловсролын хэлтсийн Албан ба албан

бус боловсрол хариуцсан мэргэжилтэн

Гишүүд                                               Хорооны Засаг дарга нар

Нийгмийн хөгжлийн хэлтсийн Төсөл хөтөлбөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн

Сургуулийн захирал

Сургуулийн нийгмийн  ажилтан

Сургуулийн эмч                                                              Хүүхдийн асран хамгаалагч

2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг сургуульд хамруулах, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, адил тэгш, чанартай боловсрол олгох талаар сургуулиудын “Дэмжлэгийн баг”-ийг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангаж ажиллахыг “Сургуульд хамрагдалтыг дэмжих зөвлөл”-д даалгасугай.

ЗАСАГ ДАРГА                                               Ц.САНДАГ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.