БАГАНУУР ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН “ҮЛГЭР АМИЛСАН МӨРӨӨДЛИЙН ШИНЭ ЖИЛ” ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ БОЛЛОО.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг харшийн сүлд модны наадам энэ жил “Үлгэр амилсан мөрөөдлийн шинэ жил” нэрийн дор зохион байгуулагдлаа. Үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд мэндчилгээ дэвшүүлсэн ба 2019 онд урлаг, сурлага, спортоороо манлайлсан манлайлагч 5 хүүхдийг шалгарууллаа.

– “Оюунлаг хүүхэд” номинацид 7 сурагч нэр дэвшсэнээс Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Гүн галуутай цогцолбор сургуулийн 5-4 ангийн сурагч Батжаргалын Хулан
-“Манлайлагч хүүхэд” номинацид 5 сурагч нэр дэвшсэнээс Боловсрол цогцолбор сургуулийн 11-1 ангийн сурагч Баттулгын Оюунтунгалаг
-“Бүтээлч хүүхэд” номинацид 3 сурагч нэр дэвшсэнээс Ерөнхий боловсролын “Сод” сургуулийн 7-А ангийн сурагч Эрдэнэбаярын Ангараг
-“Тамирчин хүүхэд” номинацид 10 сурагч нэр дэвшсэнээс Оюуны Эрин цогцолбор сургуулийн сурагч Мөнхгэрэлийн Түмэн-Өлзий
-“Авьяаслаг хүүхэд” номинацид 3 сурагч нэр дэвшсэнээс Боловсрол цогцолбор сургуулийн 12-2 ангийн сурагч Халиуны Галсан-Очир нар тус тус шалгарлаа.

Харшийн сүлд модны наадам МУ-ын Гавьяат багш Б.Балжиннямын найруулгаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хүүхэд, хөгжүүлдэг дугуйлан секцийн авьяаслаг хүүхэд багачууд урлагийн тоглолтыг сонирхуулсан ба ирсэн хүүхэд бүр Өвлийн өвгөн ааваас баярын бэлгийг гардан авлаа.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.