Нийслэлийн Багануур дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV, XXV хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрүүдэд хуралдлаа.

Хуралдаанаар 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай, Багануур дүүргийн 2020 оны төсөв батлах тухай, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай 4 асуудлыг хэлэлцэн баталлаа.

2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт Газрын менежментийн чиглэлээр 22 ажил хийгдэж биелэлт 95.9%, Хот байгуулалт, Газар зохион байгуулалтын чиглэлээр 13 ажил хийгдэж биелэлт 87%, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний нэмэлт тодотгол 5 ажил хийгдэж биелэлт 100% Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 95.8% биелсэн үзүүлэлтэй байна.

Дүүргийн нутаг дэвсгэрт Газрын тухай хууль зөрчсөн, зохих зөвшөөрөлгүй нийтийн эзэмшлийн талбайг хашаалсан, зөөврийн байгууламж байршуулсан 36 иргэн, аж ахуйн нэгжийн судалгаа гаргаж газар чөлөөлөх арга хэмжээ авч ажилласан байна.

2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд 1-р хороо, Хуцаа хэсэг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 73 иргэн /4.4 га/ 2-р хороо, Нүүрэнтэй хэсэг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 20 иргэн /1.2 га/ 4-р хороо, Жаргалант хэсэг Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 83 иргэнд 5 га газрыг төлөвлөснөөс гадна, төмс хүнсний ногоо, жижиг дунд үйлдвэрлэл, хатуу хучилттай авто зам, хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил Багануур ХК-ний хэвийн тогтвортой явуулах үйл ажиллагааг хангах, төвийн бүсийн эрчим хүч дулааны станцуудын үйл ажиллагааг хэвийн нөхцөл бололцоотой явуулахад нэн шаардагдах овоолгын шороо асгах газруудыг төлөвлөгөөнд тусган оруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар дэмжигдлээ.

Багануур дүүргийн 2020 оны төсөв батлах тухайг хэлэлцэж ирэх 2020 онд Улсын төсвөөр 6,9 тэрбум, Нийслэлийн төсвөөр 6,1 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр 867,9 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр төлөвлөгдөн батлагдлаа.

2020 оны 1-р сараас Ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, алба хаагчдын цалин 8 хувиар тус тус нэмэгдэх бол цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө 1650 төгрөг байсан бол 2450 төгрөг болж 50 хувиар, Сургуулийн хүүхдийн үдийн цай 600 төгрөг байсан бол 900 төгрөг болж тус тус нэмэгдэв.
Татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварын хялбаршуулсан горим хэрэгжиж, татварын бүртгэл, тайлагнал цахим хэлбэрт бүрэн шилжиж, төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох, өрхийн эмнэлгүүдэд нэг иргэнд ногдох зардлыг 78 хувиар өсгөж 29,5 мянган төгрөг байхаар тус тус төсвийн төсөлд тусгагдаад байна.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.