БАРИЛГА ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

БАРИЛГА ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО ЭХЭЛЛЭЭ.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/477 тоот захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны А/165 тоот захирамжаар тооллогын комисс байгуулсан.

1960 оноос хойш анх удаа бие даасан байдлаар явагдаж байгаа барилга орон сууцны тооллого нь хаягийн зурагт суурилсан, мэдээлэл цуглуулалтын шинэ арга хэрэглэсэн, орон зайн мэдээллийн системийг ашиглаж байгаагаараа онцлогтой юм.

Тооллогоор:
1. Орон зайн өгөгдөл бүхий мэдээллийн сан бий болгох
2. Байшин, орон сууцны тооллогын мэдээллийн санг Хүн ам, өрхийн мэдээллийн сантай холбох
3. Хаягийн мэдээллийн сан сайжруулах
4. Улсын хэмжээний хаягийн нэгдсэн жагсаалт бий болгож, хаягийн жагсаалтыг орон зайн мэдээлэлтэй холбох
5. Үр дүнг хэрэглэгчдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар танилцуулах нарийвчилсан дүн шинжилгээ хийх зорилтуудыг дэвшүүлсэн.

Энэ тооллогыг хийснээр:
1. Төлөвлөлт хийх, бодлого боловсруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэр бүрдэнэ. Тухайлбал, Сургууль, эмнэлэг, ирээдүйн шинэ хот суурин гэх мэт
2. Тогтвортой хөгжлийн зорилтуудын шалгуур үзүүлэлтүүдийн тооцоход шаардлагатай анхдагч мэдээллийг Засаг захиргааны хамгийн бага түвшнээр бүрдэнэ.
3. Байшин, орон сууцны сан хөмрөгийг бүрэн гүйцэд тодорхойлно.
4. Мэдээллийн сангийн чанарыг дээшлүүлж, ашиглалт, хэрэглээг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой.

Мөн тооллогод ажиллахаар ХААИС-ийн 4-р курсийн 26 оюутнууд ирсэн байгаа ба тоологчдын аюулгүй байдлыг хангах, шаардлагатай тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Цагдаагийн хэлтсийн дарга Л.Ариунбаатар анхаарах хэрэгтэйг Засаг дарга Ц.Сандаг-Очир хэллээ.

Тооллогын хугацаанд тоологч нарын мэдээлэл цуглуулах боломжийг бүрдүүлж, хороодын хэсгийн ахлагч нар газарчлах ажлыг зохион байгуулах ба тооллого дүүрэгт 2 өдөр үргэлжилнэ.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.