Дүүргийн Цагдаагийн хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа.

“ОйлГОЁ ХҮНдэлье” аяны хүрээнд дүүргийн Цагдаагийн хэлтсээс гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, зан төлөвийг өөрчлөх эерэг мэдээлэл хүргэх зорилгоор МСНЭ-ийн Багануур дүүрэг дахь салбар зөвлөл болон байгууллагуудын хэвлэлийн ажилтнууд, сургуулийн сурагчдыг хамруулан нөлөөллийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэ үеэр Багануур гэр бүлийн радио 104,5-ын захирал Д.Отгонбаяр, Цагдаагийн хэлтсийн ГБХХЭГХУСМ, цагдаагийн ахлах дэслэгч С.Баасанжав мэдээлэл хийж, сурагчдын төлөөлөл болж Оюуны эрин цогцолбор сургуулийн 10-1 ангийн сурагч А.Эрдэнэбилэг өөрийн дуу хоолойг илэрхийллээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд “Гэр бүлдээ чанартай цаг гаргаж, эцэг эхээ хүндэлье, үр хүүхдээ хайрлая ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ” уриалгыг гаргалаа.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.