БАГАНУУР ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч чангарч дүүргийн дэд бүтэц, инженерийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдал, шуурхай арга хэмжээний төлөвлөлтийн талаар мэргэжлийн байгууллагуудын товч мэдээллийг хийлээ.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ц.Сандаг-Очир дүүргийн нутгаар хүйтний эрч чангарч 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтад үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хохирол багатайгаар даван туулах, эрчим хүч, уул уурхай, дэд бүтэц, инженерийн байгууллагууд, аж ахуйн нэгж, айл өрхийн болон мал аж ахуйн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэл өглөө.

Нэг.  “Багануур” ХК /гүйцэтгэх захирал Э.Номинчулуун/-д:

  1. 2019-2020 оны өвлийн их ачааллын үед Монгол улсын болон төвийн эрчим хүчний системийн Дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр тасралтгүй найдвартай ханган ажиллах
    1. Их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    1. Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    1. Монгол Улсын Засгийн Газрын 62 дугаар тогтоолын биелэлтийг хангаж ажиллах
    1. Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны “Төв, суурийн газрын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 270 дугаар тогтоолын биелэлтийг хангаж ажиллах,
    1. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дуудлага, гомдол мэдээллийг тухай бүртгэн, шуурхай барагдуулж ажиллах
    1. Уурхайн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Хоёр. “Багануурын Дулааны станц” ТӨХК /гүйцэтгэх захирал Н.Ганбаатар/-т:

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг гадна агаарын хэмээс хамааруулан горимын дагуу дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Станцын хэвийн, найдвартай ажиллагааг хангах үүднээс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээний зардлын тооцоо, аваарийн нөөцийг бүрдүүлэх, судалгааг гаргах
    • Дүүргийн дулааны төв болон салбар шугамын дулаалганд тогтмол үзлэг хийж, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
    • Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дуудлага, гомдол мэдээллийг тухай бүртгэн, шуурхай барагдуулж ажиллах
    • Станцын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Гурав. “ЦДҮС” ТӨХК-ий Зүүн Өмнөд бүсийн салбар /дарга /Н.Мөнгөнхөлөгт/-т:

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед зүүн өмнөд бүс болон Багануур дүүрэгт цахилгаан эрчим хүчийг тасралтгүй найдвартай дамжуулан ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Салбарын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Дөрөв: “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК /гүйцэтгэх захирал Н.Тавинбэх/-д:

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед Багануур Зүүн өмнөд бүс болон Багануур дүүргийн аж ахуйн нэгж, айл өрхийг стандарт шаардлага хангасан цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Компаний гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Тав: “Багануур Зүүн Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК-ний Багануурын Цахилгаан түгээх салбар /захирал Б.Алтансүх/-д:

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед дүүргийн аж ахуйн нэгж, айл өрхийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Салбарын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,
    • Дүүргийн хэмжээнд цахилгаан эрчим хүчний саатал, аваарь, гэмтэл гарч эрчим хүч тасалдсан тохиолдолд ажиллах нөөц цахилгаан эх үүсвэрүүдийн судалгааг шинэчлэн гаргах, бэлэн байдлыг хангуулах, үзлэг явуулах,
    • Цахилгаан эрчим хүчтэй холбоотой дуудлага, гомдол мэдээллийг тухай бүрд нь бүртгэн, шуурхай барагдуулж ажиллах

Зургаа: “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨХК-ний Багануур дахь газар /дарга Х.Пүрэвсүрэн/-д

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед зүүн өмнөд бүс болон Багануур дүүргийн мэдээлэл, холбоо сүлжээний аюулгүй найдвартай байдлыг ханган ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Долоо: “Монголын Цахилгаан холбоо” ХК-ний Багануурын Холбооны газар /дарга Д.Нямтулга/-д

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед дүүргийн харилцаа холбооны найдвартай тасралтгүй үйл ажиллагааг ханган ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

    Найм: “Багануур-Ус” ОНӨААТҮГ /захирал М.Буддорж/-д:

  • 2019-2020 оны өвлийн их ачааллын үед дүүргийн аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг горимын дагуу стандарт шаардлага хангасан хэрэглээний халуун, хүйтэн ус, дулааны эрчим хүчээр тасралтгүй найдвартай ханган ажиллах, бохир усыг ариутган зайлуулах
    • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Газрын хэвийн, найдвартай ажиллагааг хангах үүднээс нэн шаардлагатай байгаа тоног төхөөрөмж, шугам сүлжээний засвар үйлчилгээний зардлын тооцоо, аваарийн нөөцийг бүрдүүлэх, судалгааг гаргах
    • Дүүргийн ус, дулааны төв болон салбар шугамын дулаалганд тогтмол үзлэг хийж, хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
    • Аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн дуудлага, гомдол мэдээллийг тухай бүртгэн, шуурхай барагдуулж ажиллах
    • Газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

 Ес.“Багануур тохижилт” ОНӨААТҮГ /дарга Д.Батнасан/-д:

  • Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    • Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    • Газрын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,
    • Дүүргийн нутаг дэвсгэрт цас орсон даруйд нийтийн эзэмшлийн болон автозамын цас, мөсийг шуурхай арилгах ажлыг зохион байгуулж, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
    • Гудамж талбайн гэрэлтүүлгийн асалтыг тогтмолжуулж, гэмт хэрэг аливаа зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх

Арав. “Багануур-АЗЗА” ТӨХК /захирал А.Алтангадас/-т

  1. Өвлийн их ачааллын үед ямар нэгэн аваарь, саатал, гэмтлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    1. Өвлийн их ачааллын үед ажиллах шуурхай багийг томилгоожуулах, үүрэг чиглэл өгч биелэлтийг хангуулах, шуурхай багийн бүрэлдэхүүн, холбогдох мэдээллийг Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст бичгээр өгөх
    1. Компаний гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,
    1. Мянганы зам дагуу цас орсон даруйд автозамын цас, мөсийг шуурхай арилгах ажлыг зохион байгуулж, хальтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангаж ажиллах,
    1. Мянганы зам, даваа гүвээний дагуу цасанд боогдож болзошгүй газрын судалгааг гаргаж, ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах,
    1. Автозамтай холбоотой асуудлаар бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээллийг шуурхай дамжуулан, цасанд боогдсон автозамыг нээх ажлыг шуурхай зохион байгуулах,

Арван нэг. Цаг уурын өртөө /дарга Х.Энхчимэг/-т:

  1. Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг аж ахуйн нэгж байгууллага, малчид, иргэдэд шуурхай хүргэж ажиллах
    1. Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээллийг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын хэлтэст шуурхай мэдээллэх

Арван хоёр. НХХААГ-ын харъяа Багануур дүүргийн Мал эмнэлгийн тасаг /дарга Ж.Төмөрсүх/-д:

  1. Малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авч ажиллах, сэжигтэй тохиолдол илэрсэн даруйд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    1. Мал эмнэлгүүдийн дуудлага үйлчилгээний бэлэн байдлыг хангуулах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах,

Арван гурав. Хороодын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, СӨХ-дын дарга нарт:

  1. Байгууллага, аж ахуйн нэгжийн ойр орчмын 50 метрийн газрын цасыг цэвэрлэх, дагтаршсан  цас, мөсийг арилгах ажлыг зохион байгуулах,
    1. Байгууллага, аж ахуйн нэгж бүр цас, мөс арилгах гар багажийг нийт ажилтан албан хаагчдынхаа 10 хувьтай тэнцэх хэмжээгээр бэлтгэх, ажилтан албан хаагчдаа цас, мөс арилгах ажилд идэвхтэй оролцуулах, хороодын ажлын албанаас хяналт тавих,
    1. Байгууллага, аж ахуйн нэгжийн хаалга, цонхны дулаалгыг шалгаж, хагарсан цонхыг шиллэх, дулааны шугам хоолойг хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг авах,
    1. Хүйтний эрч чангарсан үед аж ахуйн нэгж, байгууллагууд хариуцлагатай эргүүл, жижүүр, манааг томилон инжежнерийн шугам, сүлжээг хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,

Арван дөрөв. Захирагчийн ажлын алба /дарга Д.Дэмчигжав/-т:

14.1.Дүүргийн хэмжээнд орсон цас, дагтаршсан цас, мөсийг арилгах ажлыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж, хяналт тавьж ажиллах,

14.2. Орон сууцны орцны хаалга, цонхны дулаалгыг шалгаж, хагарсан цонхыг шиллэх, шатны хонгилын болон давхар дундын нийтийн эзэмшлийн дулааны шугам хоолойг хөлдөлтөөс хамгаалах арга хэмжээг Сууц өмчлөгчдийн холбоодтой хамтран авч хэрэгжүүлэх,

Арван тав. Эрүүл мэндийн төв /дарга Д.Шинэбаяр/-т:

15.1 Сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүдэд Томуу, томуу төст өвчний тархалт, дэгдэлт болон урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал танилцуулах,

15.2. Эрүүл мэндийн байгууллагад шаардлагатай эм, эмнэлэгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг ард иргэдэд чирэгдэлгүй зохион байгуулж, томуу, томуу төст өвчний тархалт, дэгдэлтийн үед хүүхдийн тасгийн орыг нэмэгдүүлэх бэлтгэл ажлыг хангах,

15.3. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ухуулга, сургалт,  сурталчилгааны ажлыг дүүргийн хэмжээнд эрчимжүүлэх,

15.4.     Эрүүл мэндийн төвийн цахилгаан хангамжийн нөөц эх үүсвэрийн хэвийн үйл ажиллагаа, байнгын бэлэн байдлыг хангах,

15.5. Эрүүл мэндийн байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах,

Арван зургаа. Цагдаагийн хэлтэс / дарга д/х Л.Ариунбат/-д

16.1. Цаг агаарын аюулт үзэгдлээс шалтгаалан автозамаар зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэн үед холбогдох дурэм, журмын дагуу дүүргээс орж, гарах автозамын хөдөлгөөнийг хязгаарлах талаар мэдээлэл, санал танилцуулах

16.2. Тээврийн хэрэгслүүдийн өвлийн дугуйнд хяналт шалгалтыг явуулж, хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангах,

16.3. Нөхцөл байдлын талаар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллах,

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, ноцтой зөрчил гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    1. Хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Арван долоо. НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /дарга С.Баясгалан/-д:

17.1. Хяналтын чиглэл бүрээр аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг тогтмол хийж, зөвлөмж сэрэмжүүлгийг өгч ажиллах

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт хордлого халдвар аваарь, саатал гэмтэл гарсан тухай бүрд Онцгой комисс, холбогдох байгууллагуудад яаралтай мэдээ мэдээллийг хүргэж шуурхай ажиллах
    1. Хэлтсийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тухай бүр тодотгол хийж, хүн хүч, техник хэрэгслийн судалгааг шинэчлэх, автомашин, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг бүрэн хангах,

Арван найм. Онцгой байдлын хэлтэс / дарга х/а П.Батбаяр/-т:

18.1. Онцгой байдлын хэлтсийн бие бүрэлдэхүүн, туулах чадвар сайтай автомашин, техник хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангуулж, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх,

18.2. Цагийн байдал үүссэн үед шуурхай ажлын хэсгийг хуралдуулж, хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэн ажиллах,

18.3. Өдөр бүр мэргэжлийн байгууллагуудаас нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол авч, яаралтай мэдээллийг мэргэжлийн байгууллагуудтай солилцох,

Арван ес. Энэхүү албан даалгаврын хэрэгжилтэнд хяналт тавьж, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засаг Даргын орлогч /Т.Отгонболд/-д, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн, биелэлтийг дүүргийн 14 хоногийн шуурхай хуралдаанд танилцуулж байхыг Төрийн захиргааны удирдлагын хэлтэс /Б.Туяа/-д тус тус даалгасугай.

Leave a Reply

Your email address will not be published.




This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.