Тарваганы нойтон тулам нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар Хэрлэн авто тээврийн шалгах нэвтрэх товчоонд Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэстэй хамтарсан хяналт шалгалт 24 цагаар хийгдэж байна.

Шалгалтын явцад Хэрлэн автотээврийн шалган бүртгэх товчоогоор Хэнтий аймгаас нийслэл рүү тарваганы нойтон тулам тээвэрлэж явсан зөрчлийг илрүүлж, Нийслэлийн Зооноз өвчин судлалын үндэсний төвд шилжүүлсэн.

Хууль бусаар тарвага тээвэрлэж явсан иргэнд “Зөрчлийн тухай” хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ оногдуулж, нөхөн төлбөр тогтоосон.

Leave a Reply