“ХУРД – ХАЙРТАЙ” СОЁН ГЭГЭЭРЛИЙН АЯН БАГАНУУР ДҮҮРЭГТ

 

Эрчүүд, хүүхэд залууст зөв ухамсар, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой “Хайртай” Соён гэгээрлийн аяныг 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс улс орон даяар эхлүүлсэн. Энэхүү аяныг 25 жилийн түүхтэй, Монголын рок поп урлагийн амьд домог болсон Хурд хамтлагийнхан санаачилжээ.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго оршиж байгаа ба энэхүү аянаараа 21 аймгийг тойрон үнэ төлбөргүй тоглолт хийж, соён гэгээрлийн уулзалт, ёслолууд зохион байгуулах аж. “Хайртай” аяны багт дөч гаруй залуу уран бүтээлч, лектор, арын албаныхан хамтран ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэмжин ажиллаж байна.

Энэхүү аяныг дүүргийн зүгээс талархалтайгаар хүлээн авч дэмжлэг үзүүлж ажилласны хувьд төслийн багийнхныг БАГАНУУР өндөрлөг хөшөөн дээр ёслол төгөлдөр угтаж авсан юм.

Өнөөдөр 17 цагт Соёлын ордонд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сургалтыг нийт эцэг эхчүүдэд зориулан зохион байгуулах ба маргааш өглөө 07:30 цагаас “Багануур” ХК-ий ажилчдад “Хөвгүүдийн уулзалт”, 13:00 цагаас ЗДТГ-ын 219 тоотод цагдаа, цэрэг хүчний байгууллагуудтай “Эр хүн ноён нуруу” сэдэвт уулзалт, яриа хийнэ.
Үдшийн 20:00 цагаас төв талбайд “Эх орны хийморь” цэнгүүн тус тус зохион байгуулагдана.

Leave a Reply