5-Р ХОРООНЫ ”МАЛЧДЫН ѲДѲРЛѲГ” БОЛЛОО.

 

Дүүргийн 5 дугаар хороо өнгөрөгч өдөр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын өдөрлөг”- ийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, тус хорооноос сонгогдсон төлөөлөгчид оролцсон ба малчид төрийн байгууллагуудын үйлчилгээг газар дээрээс нь авсан юм. Цагдаагийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хѳдѳлмѳр халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, ЗООНОЗ ѳвчин судлалын тѳв мэдээлэл хийлээ.

Уг өдөрлөгт хүчит бөхийн барилдаан, их нас, дааганы уралдаан зохион байгуулсан.

Мөн УИХ-ын гишүүн Сү.Батболд болон “Багануур эсгий” ХХК, Нүүрэнтэйн эсгий ХХК ивээн тэтгэн хамтран ажилласан юм.

Мѳн ѳдѳрлѳгийн туршид Ач-Элбэрэл ѲЭМТѳв элэгний В, С вирусын шинжилгээ болон сахарын шинжилгээ хийж үйлчилсэн ба зарим малчдыг шагнаж урамшууллаа.

Leave a Reply