ДҮҮРГИЙН БАЯР НААДМААР ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭ ЯВУУЛАХ ААНБ, ИРГЭДЭД ЗОРИУЛАН ХАМТАРСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98, Багануур дүүргийн 39 жилийн ойн Үндэсний их баяр наадам 2019 оны 07-р сарын 10-11-ны өдрүүдэд болохтой холбогдуулан наадамчин олонд зориулсан худалдаа, үйлчилгээ, хоол үйлдвэрлэл явуулах иргэн, ААНБ-уудад хамтарсан сургалтыг 2019.07.04-ны өдрийн 14:00 цагт Засаг даргын Тамгын газрын 219 тоот хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд нийт 63 иргэн, ААНБ-ын төлөөлөл оролцлоо.
Сургалтаар:
1. Баяр наадмын хөтөлбөр, талбайн зураглал, гэрээний шаардлага, зөвшөөрлийн талаар Дэд бүтэц, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэчимэг
2. Тохижилт, хог цэвэрлэгээний талаар Хот тохижилт удирдлагын хэлтсийн дарга Б.Энхсайхан
3. Зөөврийн усны цагийн хуваарь үнэ тарифын талаар “Багануур-Ус” ОНӨААТҮГ-ын инженер Энхтөр
4. Баяр наадмын үеэр үйл ажиллагаа явуулах хүнсний худалдаа үйлчилгээ эрхлэгч, ААНБ-ууд, иргэдэд зориулсан зөвлөмж НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн Эрүүл ахуй халдвар хамгаалалын Улсын ахлах байцаагч О.Будхүү
5. Мах, сүүний чанар аюулгүй байдалд тавигдах шаардлага НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн Мал эмнэлгийн хяналтын Улсын байцаагч С.Жавзандулам
6. Сав баглаа боодол, хуванцар савны талаар НМХГ-ын Багануур дүүрэг дэх МХХ-ийн Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагч Балжинням
7. Хууль эрх зүйн талаар мэдээлэл өгөх Цагдаагийн хэлтсийн Хэв журмын ахлах байцаагч Б.Батбаяр
8. Галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар ОБХ-ийн байцаагч Нямсамбуу нар мэдээлэл өгч, оролцсон ААНБ, иргэдийн асуусан асуултанд хариулт өглөө.

Leave a Reply