МАЛЧДАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГАЗАР ДЭЭР НЬ ОЧИЖ ХҮРГЭЛЭЭ.

 

Нийслэл дүүргийн тэргүүний 4 дүгээр хороо нь 47,091 толгой малтай нийт өрхийн 3 хувийг малчин өрх эзэлдэг байна. Тус хороо нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Малчдын өдөрлөг”- ийн үйл ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Баруун Байдлаг Холбоо толгойд газар 6 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, тус хорооноос сонгогдсон төлөөлөгчид оролцсон ба малчид төрийн байгууллагуудын үйлчилгээг газар дээрээс нь авсан юм. Тухайлбал эрүүл мэндийн төвөөс рентгэн, эхо, цусан дах сахар тодорхойлох, элэгний В,С вирус илрүүлэх зэрэг үйлчилгээг үзүүлсэн бол ХХҮХ-ээс малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, ажил олгогч малчин, гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар мэдээлэл өглөө. Мөн нийт малчиддаа зориулан Соёлын ордны хамт олноос урлагийн тоглолт толилууллаа.

Уг өдөрлөгт хүчит бөхийн барилдаан , Азарга, соёолон, дааганы уралдаан, сурын харваа, буухиа тэмцээн зэрэг олон арга хэмжээг зохион байгуулсан.

Хүчит бөхийн барилдаанд аймгийн арслан Б.Батбилэг үзүүрлэж, аймгийн заан н.Энхбаяр түрүүллээ.

Азарганы уралдаанд айргийн тавд Мөнгөнморьт сумын уяач Г.Жанчивын хул халзан, айргийн дөрөвт дүүргийн уяач Ц.Төмөрбаатарын хээр халзан, айргийн гуравт дүүргийн уяач Ц.Төмөрбаатарын будан, аман хүзүүнд 4-хорооны уяач Б.Мөнхбаярын хүрэн, түрүүнд дүүргийн уяач Б.Отгонбаярын хээр түрүүллээ.

Соёолон насны уралдаанд айргийн тавд дүүргийн уяач Н.Тавинбэхийн шарга халзан, айргийн дөрөвт дүүргийн уяач Д.Баяртогтохын хүрэн, айргийн гуравт дүүргийн уяач н.Загдсүрэнгийн зээрд, аман хүзүүнд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын уаяч Ц.Хадбаатарын саарал, түрүүнд Мөнгөнморьт сумын уяач Э.Энхбаярын бор түрүүллээ.

Дааганы уралдаанд айргийн тавд дүүргийн уяач Э.Жаргалсайханы зээрд, айргийн дөрөвт дүүргийн уяач Н.Лхагванямын зээрд , айргийн гуравт дүүргийн уяач Ж.Баттулгын зээрд, аман хүзүүнд дүүргийн уяач Г.Төмөрбаатарын хүрэн, түрүүнд дүүргийн уяач Ж.Баттулгын хүрэн түрүүллээ.

Сурын харваанд 1-р байрт сумын мэргэн Г.Ариунболд, 2-р байрт сумын мэргэн Д.Пүрэв, 3-р байрт сумын мэргэн Б.Хэрлэн, 4-р байрт сумын мэргэн Х.Наянчулуун, 5-р байрт сумын мэргэн А.Мөнхтогтох нар шалгарлаа.

Хүнс Хөдөө Аж Ахуйн Тэргүүний Ажилтан цол тэмдэгээр-5, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны Жуух бичигээр-2, дүүргийн ИТХ- ын Хүндэт Өргөмжлөлөөр-4, Дүүргийн Засаг даргын Жуух бичигээр-2, Баярын бичигээр-1, Хорооны ИНХ, Хорооны Засаг даргын шагналаар-6 иргэн тус тус шагнаж урамшууллаа.

Leave a Reply