ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 05-р сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах нөхцөлтэй “Багануур дүүрэгт залуучуудыг ажлын байраар хангах, тогтвортой орлого бий болгох жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн барилга барих ажил” ХХААХҮЯ/201902009

Тендерт оролцогч нь тендер илгээхийн өмнө 50.000 /Тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”

Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • Архитектур, барилга бүтээц, барилгын зохион байгуулалтын зураг төсөл (БЗБТ,АГТ, ҮЗБТ)
  • Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
  • Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн систем, хөргөх байгууламжийн гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
  • Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологийн зураг төсөл
  • Барилга байгууламжийн дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем,  мэдээллийн байгууламжийн зураг төсөл,  хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
  • Орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилтийн зураг төсөл
  • Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том масштабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геологи, инженер геоэкологийн суурь судалгаа.
  • Барилга байгууламжийн ажлын  төсөв

Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

  • Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил
  • Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилга байгууламжийн  дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоногтөхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилга байгууламжийн дотор  холбоо дохиолол,  интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
  • Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл,  интерьер,  орчны тохижилтын ажил

Тендерийн хамт 56.000.000 /тавин зургаан сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2019 оны 07-р сарын 01-ний өдрийн 11 цаг 00 минутаас өмнө  цахим тендер шалгаруулалтын www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07-р сарын 01-ний өдрийн 11 цаг 30 минутанд Багануур дүүргийн Засаг даргын тамгын газрын 202 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно

Сонирхсон этгээд тендерийн мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Багануур  дүүрэг, 1 дүгээр  хороо, Д.Нацагдаржийн талбай

ЗДТГ-ын байр,  Худалдан Авах ажиллагааны алба мэргэжилтэн О.Мөнхгал

Утас: 70212103

Leave a Reply