ДҮҮРГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО.

Өнөөдөр ИТХ-ын Ээлжит XXI хуралдаан хуралдаж Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн дагуу дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн биелэлтийг дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу ИТХ-ын 5 бодлогын хороо болох Эрхзүйн бодлогын хороо, Эдийн засаг төсөв санхүүгийн бодлогын хороо, Нийгмийн бодлогын хороо, Үйлдвэрлэл үйлчилгээ хот байгуулалтын бодлогын хороо, Байгаль орчин хөдөө аж ахуйн бодлогын хороод хуралдаж өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд тусгагдсан бүлэг, заалтуудыг хэлэлцэн хурлаас гарсан санал дүгнэлтийг бодлогын хорооны дарга нар ээлжит XXI хуралдаанд уншиж танилцуулав.

Хуралд оролцсон нийт төлөөлөгчдийн 100%-ийн саналаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн эхний хагас жилийн явцыг хэлэлцэж “Хангалттай” гэж дүгнэв.