750 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ ОНООНЫ БОЛЗЛЫГ 5 СУРАГЧ ХАНГААД БАЙНА.

 

Элсэлтйн ерөнхий шалгалтаар Боловсрол цогцолбор сургуулийн шалгалтын төв байранд нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй комисс, багийн ахлагчаар БҮТ-ийн мэргэжилтэн Х.Оюунбилэг, сэдэв хариуцагч З.Нямдорж, шууд засалт хариуцагч Э.Оюунбилэг нар, дүүргийн ажлын хэсэг томилогдон ажиллалаа.

Шалгалтын анги тус бүр сонсох төхөөрөмж, 2201 танхимд сүлжээ сарниулагч, шалгалтын байрны гадаа болон дотоод орчинд шалгалтын хуваарь, санамж, анхаарах зүйлс, шалгалтад ирэхдээ авчрах бичиг баримтын жагсаалт, шууд засалтын байранд scantron буюу шууд засалтын машин, дэлгэц, проектр, тог баригчийг тус тус байршуулсан ба шалгалт өгөхөөр 119 сурагч бүртгүүлсэн ба 118 сурагч нь 2019 оны, 1 сурагч өмнөх оны төгсөгч байлаа.

Нийт 10 шалгалтад давхардсан тоогоор 511 шалгуулагч орохоос 507 сурагч шалгагдсан юм.

Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 02-ны А/179 захирамжаар сургуулиудын сурагч, анги хамт олны сурах үйл ажиллагааг бодитойгоор дэмжих, улс орны ирээдүй болсон сурагчдад ирээдүйнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд нь урам хайрлах, багш нарын нийгмийн асуудалд бодитой дэмжлэг үзүүлэх” зорилготой “Элсэлийн ерөнхий шалгалтаар 750 ба түүнээс дээш оноо авсан сурагчид, бэлтгэсэн багш нарт урамшуулал олгох “400:400” журам батлагдсан.

Журмын дагуу 2019 онд 750 ба түүнээс дээш онооны болзлыг 2 хичээлээр 3 сурагч, 2 багш, ур чадварын шалгалтаар 2 сурагч, 2 багш, нийт 5 сурагч, 4 багш хангаад байна.

Leave a Reply