АВИЛГЫН ЭСРЭГ СУРГАЛТ-ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

 

Дүүргийн прокурорын газар, Авилгатай тэмцэх газар, Засаг даргын Тамгын газар, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран төрийн албан хаагчдад авилгын эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалт, ёс зүйн талаар сургалт зохион байгуулж арга зүй, зөвлөмжөөр хангах, иргэдэд авилгын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах, чадвахжуулах зорилгоор зохион байгуулагдсан юм.

Сургалт-өдөрлөгт АТГ-ын УССГХ-ийн ахлах ажилтан, ахлах комиссар Х.Оюунбаатар, комиссар Д.Балдандорж, ХШДШХ-ийн ажилтан Б.Бат-Очир нар авилгын эсрэг сургалтыг хийсэн.

Дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Дашцэрмаа, Б.Буяндэлгэр Г.Ганбаяр нар зөвлөгөө өгч ажиллалаа.