“СҮРЬЕЭГҮЙ ДҮҮРЭГ” ДЭД ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

 

Манай дүүрэгт сүүлийн 5 жилд сүрьеэгийн 162 шинээр бүртгэгдсэн нь 10000 хүн амд өвчлөлийн түвшин 16,4% тай байгаа бөгөөд 2018 онд 32 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс дахисан сүрьеэ 8, хавсарсан эмгэгтэй 4, ажилгүй амжиргааны түвшинээс доогуур орлоготой 4 хүн байна. Үүнээс ОЭТС-2018онд 3 бүртгэгдсэн бол 2019 оны эхний хагас жилийн байдлаар 12 хүн шинээр бүртгэгдээд байна.

Сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо эмчилгээний чанар, хүртээмж, эрт илрүүлгийг нэмэгдүүлж, хүн амын дунд мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг сайжруулан, салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар сүрьеэгийн өвчлөлийн тархалтыг бууруулах зорилгоор “Сүрьеэгүй дүүрэг” дэд хөтөлбөрийг хэргжүүлж байгаа ба өнөөдөр нээлтийг үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.

Дээрх дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн зорилтот бүлгийн хүн амын дунд /эрсдэлт бүлэг, хүүхэд өсвөр үе, ажилтан албан хаагчид/ сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэгийг зохион байгуулах, сүрьеэ өвчний эрсдэлт хүчин зүйлийг судлан эрсдлийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын зөв дадал эзэмшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, сүрьеэгийн оношилгоо, эмчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх зорилтыг тавин ажиллах юм.

Сүрьеэгүй дүүрэг болох нь зөвхөн эрүүл мэндийн байгууллагын ажил биш бөгөөд нийт БААН-үүд болон иргэд урьдчилан сэргийлэх үзлэгт сайтар хамрагдах ёстой юм.

Leave a Reply