ДҮҮРГЭЭС СОНГОГДСОН УИХ-ЫН ГИШҮҮД ДҮҮРЭГТЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА.

Улсын их хурлын гишүүн Ц.Мөнх-оргил 06 сарын 21-ний өдөр дүүрэгт ажиллаж төрийн албан хаагчид мөн 5 хорооны иргэдтэй уулзаж үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар танилцууллаа.
Тэрээр нийт 20 зүйл буюу үндсэн хуулийн 22.5 хувьд өөрчлөлт орсон голчлон Төрийн албаны тухай, Шүүх, цэцийн тухай, Засаг захиргааны нэгжийн тухай, Байгалийн баялгийг ашиглах талаар нэмэлт заалт орсныг танилцуулан төрийн албан хаагч, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.