“ҮҮРГЭВЧТЭЙ ДУГУЙН АЯЛАЛ” ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

 

Багануур дүүргийн Засаг даргын 2018 оны 03 сарын 01-ний өдрийн “Нийгмийн Эрүүл Мэндийн өдөр”-тэй болох А/56 тоот захирамжийг үндэслэн, 2019 оны төлөвлөгөө, хуваарийн дагуу “Багануур” ХК, “Багануур Сувилал” ХХК, “Багануурын Дулааны станц” ТӨХК хамтран “Үүргэвчтэй дугуйн аялал”-г НЭМТийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Дүүргийн “Дугуйн аялал”-ыг Засаг дарга Ц.Сандаг-Очир нээсэн бөгөөд аялалд дүүргийн ИТХ, ЭМТ, Багануур ХК-ий 5 баг, Багануур сувилал ХХК, Багануурын Дулааны станц ТӨХК, “Багануур тохижолт” ОНӨААТҮГ, Багануурын “Дугуйн клуб”, Цагдаагийн хэлтэс, 4,5 хорооны иргэдийн нийт 13 баг зохион байгуулагч 70 гаруй хүнийг хамарсан арга хэмжээ болж өндөрлөлөө.

Аялалд 12-60 насны иргэд оролцсон бөгөөд аялалын хамгийн залуу оролцогч 12 настай 2 хүүхдийг дугуйн зориулалтын цамцаар шагнаж урамшууллаа. Мөн аялалын хүрээнд мэдлэг сорих асуулт хариулт, хөгжөөнт тэмцээн, байгаль орчны хог цэвэрлэгээг зохион байгууллаа.

Тэмцээнд ЭМТ-ийн “Эрч хүч” баг 1-р байр, 4-р хорооны “7 бурхан” баг 2-р байр, Багануур Сувилал ХХК-ий “Супер аялагчид” баг 3-р байранд тус тус орж “Өргөмжлөл”, дугуйн иж бүрэн хувцас, хэрэгслээр шагнагдлаа.

Leave a Reply