ХҮННҮ БА ЭРТНИЙ УЛСЫН ХҮРЭЭТ ДОВЫН ИХ ХОТЫН ТУУРЬ МАНАЙ ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ОЛДЛОО.

 

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Сайдын 2019.04.22-ны А/233 дугаар тушаалаар Палеонтологийн эрдэм шинжилгээний хайгуул, археологийн авран хамгаалах малтлага судалгааны ажил хийгдэж байгаа юм байна.

Хүннү ба эртний улсуудын соёлын өвийн судалгаа шинжилгээний ажил дүүргийн нутаг дэвсгэрт 2019.06.03-наас эхэлсэн ба Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Түүх археологийн хүрээлэнгийн доктор, дэд профессор, Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Г.Эрэгзэнгээр ахлуулсан Монголын судалгаа шинжилгээний баг, БНСУ-ын Төвийн бүсийн соёлын өвийн хүрээлэн, Чүнбукийн Үндэсний их сургуулийн хамтарсан баг Хүрээт довын хамгийн том үндсэн их хотын суурийн малтлагын ажлыг хийж байна.

Хүрээт довын их хотын байршлын талбай нь Уг ажил 3 жил үргэлжлэх бөгөөд цаашид дүүргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудад эх түүхээ сурталчилахад чухал ажил болохоор байна. Уг ажлын явцтай МХЕГ, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Өргөө соёлын ордноос газар дээр нь очиж танилцан саналаа солилцлоо.