БАЯЛАГ ХОРООЛОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ҮЕ ШАТТАЙГААР ШИЙДВЭРЛЭНЭ.

 

Дүүргийн Баялаг хороололд нийт 10 байрны 380 өрх оршин суудаг. Өнөөдөр тус хорооллын иргэдтэй төр захиргааны байгууллагын удирдлагууд, тус хорооноос сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид уулзаж санал хүсэлтийг сонслоо.

Уулзалтын эхэнд Засаг дарга Ц.Сандаг-Очир дүүргийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа.

Баялаг хорооллын иргэдээс:
-Байрны дээврээс ус ихээр гоождог
-Хүүхдийн тоглоомын талбай байхгүй
-Гэрэлтүүлэг огт байхгүй
-Дутуу баригдсан гражийг буулгах юмуу хаалт хийх
-Байрнуудын гадна фасад янзлах
-84, 86-р байрнуудын подвалыг СӨХ-д шилжүүлэх
-Дутуу баригдсан орон сууцнаас болж гарц хаасан байгааг чөлөөлөх зэрэг бусад саналыг удирдлагуудад хэлсэн юм.

Төр захиргааны байгууллагын зүгээс эхний ээлжинд дутуу баригдсан гражийн хаалгануудыг таглах, явган хүний гарц хаасан замыг чөлөөлж орц гарцыг нээх, мөн байрнуудын эргэн тойронд байгаа барилгын хог хаягдлыг цэвэрлэх гээд цаашлаад үе шаттайгаар тохижилтын ажлыг хийхээр болсон.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дүүрэгт ажиллах үеэр дээврээс ус гоожиж байгаа айл ѳрхийн судалгааг гаргаж эрэмбэлж байгаад 10-н орон сууцны дээврийн засварын санхүүжилтийг шийдвэрлэсэн нь Баялаг хорооллын 84,86-р байрны дээвэр засагдах юм.

Leave a Reply